Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанааас өсвөр үеийнхний байгаль орчин, эколгийн боловсрол, хүмүүжлийн түвшинг дээшлүүлэх байгаль орчноо танин мэдэх, хамгаалахад тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготой АСТ тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд лаборатори 1-р сургуулийн 8-11 дүгээр ангийн экоклубын сурагчдын оролцлоо. Тэмцээний үеэр Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Болдбаатар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, түүний үнэ цэнэ, өнөөгийн байдлын талаар танилцуулга мэдээлэл хийсэн. Тэмцээн дараах үе таттайгаар зохион байгуулагдлаа. 1. Байгаль орчноо хайрлан хамгаалах санааг агуулсан мэндчилгээ 2. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, экологийн ач холбогдлыг харуулсан жүжигчилсэн тоглолт 3. Амьтдыг ул мөрөө таних 4. Асуулт хариулт 5. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сэдэвт шүлгийн тэмцээн Тэмцээний үе шат бүрийг 1-5 оноогоор дүгнэж шалгарууллаа. 1-р байр "Цоморлиг" баг  2-р байр "Ногоон төгөл" баг 3-р байр "Доктор клуб" тус тус эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now