Хангайн нуруу - Байгалийн цогцолборт газар

Ерөнхий танилцуулга

ХНБЦГнь Монгол орны болон төв азийн экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий Хангайн уулархаг мужийн байгалийн бүс бүслүүрийн үндсэн хэв шинжийн иж бүрдлийг төлөөлсөн дэлхийн усны ай савын гол  хагалбар нутаг болдог. Монгол орны ус зүй уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөө бүхий газар хэмээн анх УИХ-ын 1996 оны 43 тоот тогтоолоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын 11 сумын нутгаас орсон 888455 га газрыг  Улсын тусгай хамгаалалтад авчээ. ХНБЦГ-нь ойт хээрийн бүсийн ландшафтын хэв шинж, иж бүрдэл, экологийн тогтоц бүхий нутаг төдийгүй Монгол орны ой тайгын ховор амьтдаас гадна уулын цармын бүслүүр нь нэн ховор амьтан болох Цоохор ирвэс, Аргаль хонь, Янгир ямаа болон ховор шувуудын амьдрах орчин болдгоороо онцлог юм. 

            Тус Цогцолборт газраас эх авдаг Орхон, Хануй, Чулуут, Идэр, хойд, урд Тамир, Цэцэрлэг зэрэг томоохон голууд нь Сэлэнгэ мөрөнд нийлж Байгаль нуурт цутгана.  Эндээс үзэхэд  тус ЦГ-т дэлхийн цэвэр усны нөөцөд чухал ач холбогдол үзүүлэх гол мөрнүүд эх авсан усны хагалбар газрууд хамаарагддаг юм. Сүүлийн үед хурдацтай явагдах болсон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас экосистемийн тогтвортой байдал алдагдах, биологийн төрөл зүйлийг хадгалан үлдэх, түүнд дасан зохицоход чиглэсэн менежментийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой нутаг юм. Нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс нутагт байгалийн үзэсгэлэнт нөөц баялагийг түшиж байгалийн аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн  хөгжүүлэх боломжтой.

ХНБЦГ-т Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан, Хүрэм, Ихтамир сумын Хөхнуур, Булган сумын Тусгалт, Цэнхэр сумын Орхон, Цэнхэр багуудын  нутаг дэвсгэрээс орсон 376.211.6 га газар нутаг  хамрагдана. ХНБЦГ-ын хилийн заагийг Монгол улсын их хурлын 1996 оны 43-р тогтоолын 2-дугаар хавсралтаар тогтоосон